Гар тээш
  • Зорчигч нь биедээ нийтдээ 10 кг-аас хэтрэхгүй гар тээш авч явах боломжтой (жижиг чемодан, гар цүнх, зөөврийн компьютер, камер, нярайн хоол гэх мэт эд зүйлс)
  • Гар тээшний 3 талын хэмжээсийн нийлбэр нь 115 см-ээс хэтрэхгүй байх бөгөөд, тээшний урт, өргөн болон өндөр нь бариул, дугуй зэргийг оролцуулаад 55 см х 40 см х 20 см-аас хэтрэхгүй байвал зохино
  • Дээрх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд бүртгэгдсэн тээшинд хамаарах ба шаардлагатай тохиолдолд нэмэлт төлбөр төлөхийг анхаарна уу
ГАР ТЭЭШИНД ХОРИГЛОХ ЗҮЙЛС

Дараах эд зүйлсийг гар тээшинд тээвэрлэхийг хориглох учир бүртгэгдсэн тээшинд өгөх шаардлагатай. Үүнд:

  • Бүх төрлийн хутга, мэс, хурц үзүүртэй зүйлс /Хайч, хумсны хутга, багаж/
  • Гольфийн цохиур, хоккейн цохиур, бэйсболын цохиур, биллиардны цохиур гэх мэт спортын хэрэгсэл
  • Буу, сум
  • Тоглоомон буу, ташуур, гав
  • Урсдаг зай
  • Эдгээртэй ижил төстэй бусад зүйлс
ИЛҮҮ ТЭЭШ
  • Зорчигч дээд тал нь 3 ширхэг бүртгэгдсэн тээштэй зорчиж болно.(онгоцны маягаас хамаарна)
  • Зорчигч тээшний төлбөрөө тийз захиалахдаа урьдчилж, эсвэл нисэх буудал дээр бүртгэл хийлгэх үедээ төлжболно.
  • Бүртгүүлсэн буюу урьдчилан төлсөн тээшний төлбөрийг буцаан олгох боломжгүйг анхаарна уу.
  • Хэрвээ зорчигч 3 талын хэмжээ нь 203 см-ээс хэтрэх тээш тээвэрлүүлэх хүсэлтэй бол “Изинис Эйрвэйз” ХХК-д урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр тээвэрлүүлэх боломжтой бөгөөд нэмэлт төлбөр төлөхийг анхаарна уу.
  • Дараах хүснэгтэд заасан тариф нь зөвхөн нэг талын нислэгийн үнэ болохыг анхаарна уу. (Тодруулбал, хоёрталдаа буюу буцаж ирэх нислэгтээ мөн тээштэй явахыг хүсвэл нэг илүү тээшинд 2 удаа төлбөр төлөх болохыганхаарна уу.)
Тарифын төрөл Онгоцны төрөл Урьдчилж төлөх Бүртгэл дээр төлөх Жин(хэтэрвэл)  (25-32KG)  Хэмжээ(хэтэрвэл0 (158-203cm)
EZBOSS A330 70USD 85USD 45USD 90USD
EZPLUS
EZFLEX
EZDEAL
EZBIRD
EZBOSS CRJ900 60USD 75USD 40USD 80USD
EZFLEX
ҮНЭГҮЙ ТЭЭВЭРЛЭХ БҮРТГЭГДСЭН ТЭЭШ

Зорчигчийн тээш үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд илүү жингийн нэмэгдэл төлбөрийг зохихжурмын дагуу төлж тээвэрлүүлж болно.

Үнэгүй тээвэрлэгдэх тээшний жин заасан хэмжээнээс хэтрэхгүй байх тул та урьдчилан хэмжиж баталгаажуулна уу.

Нярай хүүхэдтэй зорчигч нь хөлд оруулагч, хүүхдийн сагс, эвхэгддэг тэрэг зэргийг үнэ төлбөргүй тээвэрлүүлнэ.

Тарифын төрөл Онгоцны төрөл Тайлбар Гар тээш

(L*W*H)

Гар тээш

(КГ)

EZBOSS A330 Үнэгүй тээвэрлэх хязгаар 3PCx25KG 55*40*20 2 гар тээш нийлээд

18КГ-аас хэтрэхгүй

EZPLUS Үнэгүй тээвэрлэх хязгаар 2PCx20KG 1 гар тээш 10КГ-аас

хэтрэхгүй

EZFLEX Үнэгүй тээвэрлэх хязгаар 1PCx20KG
EZDEAL Үнэгүй тээвэрлэх хязгаар 1PCx15KG
EZBIRD Үнэгүй тээш боломжгүй
EZBOSS CRJ900 Үнэгүй тээвэрлэх хязгаар 2PCx15KG 55*40*20 2гар тээш нийлээд

18КГ-аас хэтрэхгүй

EZFLEX Үнэгүй тээвэрлэх хязгаар 1PCx15KG 1 гар тээш 10КГ-аас

хэтрэхгүй

EZDEAL Үнэгүй тээвэрлэх хязгаар 1PCx10KG
ОНЦЛОН ҮЗЭХ ТЭЭШ

Доор нэр дурьдсан зүйлсийг түүний жинхэнэ хэмжээнээс хамаарахгүйгээр нэг тээш гэж үзэх ба гурван талынхэмжээсийн нийлбэр нь 135 см-ээс хэтрэхгүй байна.

  • Нэг аяны хөнжил эсвэл дэвсгэр
  • Нэг үүргэвч
  • Нэг хос цана, таяг, цанын гутлын хамт
  • Гольфийн нэг цүнх, цохиур, гутлын хамт
  • Нэг баглаж боосон аяллын болон уралдааны нэг суудалтай моторт дугуй (дөрөөг салгаж, жолоодох бариулыгхажуу тал руу нь 90 градус эргүүлсэн байна)
  • Нэг хос усны цана
  • Хоёр дэгээ, нэг уурга, нэг тор, нэг хос загасны гутал, загасны хэрэглэлийн нэг хайрцгаас бүрдсэн, зохих ёсоорбагласан загас барих хэрэгсэл
  • 100 см буюу 39 инчээс хэтрэхгүй урттай нэг хөгжмийн зэмсэг
ХОРИГЛОХ ЭД ЗҮЙЛС

Агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зорчигчийн бүртгэгдсэн болон гар тээшинд хориглохаюултай ачааны төрлийн зүйлс

  • Тэсрэх бодис: Салют, төрөл бүрийн тэсэрч дэлбэрэх бодис
  • Шахмал хий: Бутан, хүчилтөрөгч, шингэн азот
  • Шатамхай шингэн болон хатуу бодис: Асаагуурын шингэн болон цэнэглэгч, чүдэнз, будаг, будаг шингэлэгч, галөдөөгч, бохир цэвэрлэгч бодис
  • Цацраг идэвхит бодис
  • Идэмхий бодис: Хүчил, мөнгөн усны барометр, урсдаг зай
  • Халдварт болон хорт бодис: Шавьж устгагч хор, хогийн ургамал устгагч, амьд вирус бүхий бүтээгдэхүүн
  • Исэлдүүлэгч бодис: Цайруулагч нунтаг, хэт исэл
  • Бусад аюултай эд зүйлс: Соронзон материал, цочроох бодисууд
ТЭЭШНИЙ ХАРИУЦЛАГА
Зорчигчийн тээш нь түүн дотор байсан эд зүйлээсээ шалтгаалж гэмтсэн бол “Изинис Эйрвэйз” ХХК нь ямарнэгэн хариуцлага хүлээхгүй. Аль нэг зорчигчийн тээшнээс болж өөр зорчигчийн тээш эсвэл “Изинис Эйрвэйз” ХХК-ийн эд хөрөнгө эвдэрч гэмтсэн тохиолдолд тухайн зорчигч хариуцна.
“Изинис Эйрвэйз” ХХК нь Тээвэрлэлтийн нөхцөлд дурьдагдаагүй болон тээвэрлэж болохгүйгээр заагдсантээшийг тээвэрлэхээс татгалзах эрхтэй.

“Изинис Эйрвэйз” ХХК нь бусад гэрээт компанийн нислэгт бүртгэлийн ажиллагааг хийж зорчигчийн болонтээшний тасалбарыг олгож болох ба аливаа зөрчлийн үед тухайн компанийн зөвхөн төлөөлөгч нь болно.

Зорчигчийн гар тээшинд учирсан хохирол “Изинис Эйрвэйз” ХХК-ийн ямар нэгэн буруутай үйл ажиллагаанаасшалтгаалаагүй бол Варшавын Конвенцийн 22-р зүйлд зааснаар компани хариуцлага хүлээхгүй болохыг анхаарнауу.